Share

Sustainable Mongol
118: Өглөөг гүйлтээр эхлүүлэх нь хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг
•
Нар мандах агшинд хотын гудамжаар гүйж өглөөг угтах нь түүний амьдралдаа мэдэрсэн хамгийн үзэсгэлэнтэй өдрүүдийн эхлэл байдаг гэж тэрээр яриандаа дурдаж байлаа. Нью-Йоркийн өглөөг хэрхэн гүйлтээр сэрээж, энэ спортод яагаад тэгж их дурлах болсон тухай С.Сүбээдэйтэй ярилцсан шинэ дугаарыг хүлээн авна уу.
More episodes
View all episodes

120: Гүйлт ба хөгжим: Хөл ядрах үед хөгжим илүү хүч нэмдэг
35:25|Гүйлтийн спортын соёл, эрч хүчинд дурлаж буй Жожо (Б.Ган-Очир)-той энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрээр "Хөл ядрах үед хөгжим хурд нэмдэг" хэмээн онцолж, гүйх үеэр дуу сонсож төвлөрдөг хэмээн ярьж байлаа. Жожо замын эхэнд "Titanium" дуугаар эхлүүлж, цааш "Running Up That Hill", "You Can't Take Me" зэрэг сонсох дуртай дуунуудаа бидэнтэй хуваалцлаа. Ээлжит дугаараа тухлан сонсоорой.
119: Сэтгэл зүйн эрүүл мэнд ба гүйлт
43:19|Гүйлтийг амьдралынхаа салшгүй хэсэг болгож, ирээдүйд эрч хүчтэй спортлог ээж, эмээ болохыг зорьж буй Э.Хүслэнтэй ярилцлаа. Дасгал хөдөлгөөн хүний сэтгэл санаанд хэрхэн эерэг өөрчлөлт авчирдгийг энэ дугаараас сонсоорой.
117: Гүйлттэй холбоотой дурсамжуудаа хуваалцах нь
33:03|Түүний гүйлтийн хэв маягт Япон дахь амьдрал, соёл, мөн найз нөхөд хэрхэн нөлөөлж, түлхэц болсон дурсамжуудаа бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн бүтэн 42км марафондоо хэрхэн бэлдэж байгаа тухай энэ дугаараас сонсоорой.
116: Гүйлтийг амьдралын нэг хэсэг болгосон нь
34:13|Гүйлтээр дамжуулан Европын Ром, Наполи, Будапештын марафонуудад оролцсон туршлагаа бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн олон улсын марафоны үеийн бэлтгэл, сэтгэл хөдлөл, мэдрэмж болон гүйлт түүний амьдралын хэв маягт хэрхэн эерэг өөрчлөлт авчирсан тухай сонирхолтой түүхийг эндээс сонсоорой.
115: Гараанаас бариа хүртэл: Гүйлтийн клуб хэрхэн үүссэн талаар
33:20|Энэ удаагийн дугаарт, "Номатлете 21" гүйлтийн клуб санаачлагч Н.Мөнх-Эрдэнэ (Сөүл хотоос) Улаанбаатар дахь "Гүйлээ Гүйлээ"-г санаачлагч нар нэгдлээ. Эдгээр гүйлтийн клубуудын туршлага, зохион байгуулах арга барил, ололт амжилт болон сорилт бэрхшээлүүдийн талаар тэд дэнсэлж ярилцлаа. Гүйлтийн клуб хэрхэн үүссэн түүхээс эхлээд, гүйлтийн хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулж буйг сонсоорой.
114: "E-Waste"-ээр барилгын түүхий эд бүтээсэн нь
08:36|♻️ Монголд жилд 30,000 тонн цахим хэрэгсэл импортлогддог ч, хэрэглээнээс гарсан цахим хог хаягдал "e-waste"-ийн 95% нь хогийн цэгт дахин боловсруулагдалгүй хаягддаг. Энэ удаагийн дугаарт Юнивишн нь 29,239 айл өрхөөс 6.7 тонн "e-waste" цуглуулж, хэрхэн тойрог эдийн засгийн жишиг тогтоож буйг онцоллоо. Та ч бас хуучин төхөөрөмжөө Юнителийн салбарт буцаан өгч, энэхүү ногоон санаачилгад нэгдээрэй 🌿
113: Берлинээс Улаанбаатар хүртэл: Хотуудын огтлолцох цэгүүд
53:39|Хот бүр өөрийн өнгө төрх, түүх, хэмнэлтэй. Гэхдээ хаа нэгтээ бидний алхдаг гудам, амьдардаг хорооллууд хоорондоо төстэй ч юм шиг санагдах үе байдаг. Энэ удаагийн дугаарт Берлин хотоос Улаанбаатар юуг суралцаж болох вэ? Тогтвортой, хүн төвтэй хот гэж юу вэ? Хоёр өөр систем, соёлтой хотууд ямар ижил зүйлс, туршлага дээр огтлолцдог вэ? гэсэн асуултуудаар архитектор, хотын аяллын хөтөч (city tour guide) Б.Ивээлтэй ярилцлаа.Ковер зураг: Лхагвабат
112: No e-waste!
08:27|Дурсамж хаягддаггүй харин боловсруулагддаг. Тантай хамт цаг хугацааг туулсан эд зүйлс дахин оршин байх боломжтой. Хязгааргүй эргэлдэн байх эд зүйлс дунд эзэн болж, ухамсарлан хариуцлага үүрэх боломж энэ үеийн бидэнд байна.#Univision #ЭлектронХаягдалгүйЮнивишн